"Бүтээмж-Чанарыг сайжруулах" жилийн ажлын нээлтийг 2 дугаар сарын 05-ны өдөр Иргэний танхимд зохион байгууллаа. Сумын Засаг дарга Л.Одончимэг арга хэмжээг нээж үг хэлсэн бол ажлын хэсгийн ахлагч Засаг даргын орлогч Б.Агваан жилийн ажлын хүрээнд гарсан аймаг, сумын засаг даргын шийдвэр, удирдамж, болзолыг танилцууллаа. Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн Д.Оюунбилэг жилийн ажлын төлөвлөгөөг танилцуулж, "Хөдөлмөрийн бүтээмж" сэдвээр сургалт хийлээ. Мөн арга хэмжээнд оролцсон 25 төрийн албан хаагчдад гарын авлага материал бэлтгэн тарааж ажиллалаа.
Дэлгэрэнгүй ..