ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

 

2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Засаг даргын дэргэдэх зөвлөл шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргаж ажиллалаа.

1. Сумын аваргууд шалгаруулах - Илтгэгч: Шар тал багийн Засаг дарга Э.Пүрэвжаргал, ХанШахайт багийн Засаг дарга Д.Содномдорж

2. Өвөлжилтийн нөхцөл байдлын тухай - Илтгэгч: Засаг даргын орлогч Б.Агваан

3. Сумын Засаг даргын “Шинэ хөгжилд хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 онд хийгдэх ажлын тухай - Илтгэгч: Засаг даргын орлогч Б.Агваан

4. 2024 оны Хөгжлийн төлөвлөгөөний тухай - Илтгэгч: Засаг даргын орлогч Б.Агваан

5. “Эрүүл мэнд” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан - Илтгэгч: Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Үүрийнтуяа

6. Амьжиргаа дэмжих зөвлөлийн 2023 оны тайлан - Илтгэгч: Хөдөлмөр, халамж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Золмаа

2024-01-23 16:33:53