МЭДЭЭЛЭЛ

 

Тус сумын нутаг дэвсгэрт 2023 оны 11 сарын 4 -ны өдрөөс хойш нийт 26 удаагийн цас болон цасан шуурга шуурч хүйтэрсний улмаас МАА-н өвөлжилтийн байдал хүндэрч Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу Өвөлжилтийн нөхцөл байдлын үнэлгээгээр тус сумыг цагаан зудтай гэсэн дүгнэлт гарсан болно.

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрснээс мал хорогдож эхэлсэн боловч сүүлийн өдрүүдэд болсон цасан шуурга, огцом хүйтрэлтийн улмаас 2 сарын 19-ны байдлаар 24934 толгой мал хорогдож, хорогдол сумын нийт малын 17 %-ийг эзэлж байна . Үүнээс адуу - 506, үхэр -1005, хонь -14922, ямаа- 8501 хорогдсон дүнтэй байна.

2023-2024 оны Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд малчид 3260 тн өвс бэлтгэхээс 3166 тн өвс , ногоон тэжээл 260тн бэлтгэхээс 210 тн , 120тн тэжээл бэлтгэхээс 120 тн тэжээл бэлтгэж одоогийн байдлаар малчид өөрсдийн бэлтгэсэн өвс тэжээлийг бүрэн зарцуулаад байна.

2023 оны эцэст Сумын Аюулгүйн нөөцөд 61 тн өвс /1000 ш өвс, 2000 ш ногоон тэжээл / , цэвэр будаа 60 тн , хивэг 5 тн / 200 шуудай / -ийг тус тус нөөцлөснөөс одоогийн байдлаар малчдад 100% олгоод байна.

Цагийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн нөөцөөс 25тн буюу 1000 шуудай хивгийг хуваарийн дагуу малчдад тараасан. Мөн 2500 боодол өвс, 9,6 тн /тээрэмдсэн будаа/-г аймгаас татан авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Цаашид авах арга хэмжээ:

1. ХанШахайт багийн 3 чиглэл, Шар тал багийн 5 чиглэлд нийт 300 км зам гаргаж, өвс, тэжээл хүргэх ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар ажиллаж байна. ЗДТГ

2024-02-21 10:46:19