Хуудас:  1   2   3  ( 26 мэдээ )

"Хүүхдийн түлэгдэлт- Эцэг эхийн хариуцлага" 1 сарын аяны хүрээнд Моносхон цэцэрлэгийн 4 бүлгийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн дунд түлэгдэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх, түлэгдэлтийн үед анхны тусламж зөв үзүүлэх зэрэг сэдвийн дор жүжигчилсэн тоглолт, сургалтыг зохион байгууллаа. Тэмцээнд 5 хүний бүрэлдэхүүнтэй 3 баг оролцож Тэргүүн байранд Б.Ганчимэг багштай бэлтгэл бүлэг, Дэд байранд П.Мөнхдэлгэр багштай бага бүлэг, Гутгаар байранд Одончимэг багштай дунд бүлгийн эцэг эхчүүд тус тус байр эзэллээ.    

Дэлгэрэнгүй ..

ЕБС-ийн 6-9 дүгээр ангийн суралцагчдад "Түлэгдэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх" талаар сургалтыг зохион байгууллаа. 

Дэлгэрэнгүй ..

Дотуур байрны багштай хамтран байрны 43 хүүхдүүдэд "Хорт зуршлаас татгалзъя" сэдэвт видео, лекц сургалтыг зохион байгууллаа. 

Дэлгэрэнгүй ..

            Сумын Эрүүл мэндийн төв “Эрүүл зөв хооллолт-Эрүүл амьдралын үндэс” нэрэмжит сарын хүрээнд төсвийн гал тогоо бүхий байгууллагын тогооч нарт "Аюулгүй хоол хүнс бэлтгэх 5 зарчим", "Хүнс бохирдохоос сэргийлэх арга" зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа. 

 

Дэлгэрэнгүй ..

Сумын Эрүүл мэндийн төвөөс "Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх" нэрэмжит сарын хүрээнд "Хөдөлгөөн эрүүл мэнд" уриан дор иргэдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх дадалд сургах, амьдралын зөв дадал хэвшүүлэх зорилгоор цасны баярыг зохион байгууллаа.

Цасны баярт баг, байгууллага, ААН-ийн нийт 7 баг тамирчид идэвхитэй оролцож буухиа, цасны сумо, олс таталт, мөсний шагай, цасны бүжиг төрлүүдээр хурд хүч, авхаалж самбайгаа сорьж Шар тал баг-Тэргүүн, ИТХ ЗДТГ-Дэд, ЕБС-Гутгаар байрыг тус тус эзэллээ.

Дэлгэрэнгүй ..

Сумын хэмжээнд 2017 онд сар бүрийг тодорхой ажлаар нэрэмжит сар болгон ажиллахаар төлөвлөж 1 дүгээр сарыг "Төлөвлөлт сайжруулах" сар болгож ажиллаа.

Уг сарын ажлын хүрээнд “Бүтээлчээр хандъя” уриалга гарган ЭМТ-ийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын төлөвлөлтийг сайжруулах, бүтээлчээр хандах, албан хэрэг хөтлөлтийн стандартыг хангуулах зорилготой шалган зөвлөн туслаж ажилласнаас гадна албан хэрэг хөтлөлтийн стандартаар ЗДТГ-ын ТЗАХМ Д.Оюунбилэг практик сургалтыг хэсэгчилсэн байдлаар  зохион байгууллаа. 

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3  ( 26 мэдээ )

© 2015, Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ.