..бусад

"Хавдаргүй-Булган 2" хөтөлбөрийн үйл ажиллагаа манай суманд 2018.05.05-ны өдөр зохион байгууллаа.

"Хавдаргүй-Булган 2" хөтөлбөрийн үйл ажиллагаа манай суманд 2018.05.05-ны өдөр зохион байгуулж, "Булган нэг үе" ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэ-Булган, Сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Жигмэд, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Үүрийнтуяа нар нээж үг хэллээ. Уг арга хэмжээнд сумын иргэд идэвхитэй хамрагдаж, 10-аас дээш насны 349 иргэнийг ходоодны хорт хавдрын үндсэн шалтгаан болох хеликобактерийн лаборатори шинжилгээнд хамрууллаа. Мөн дотрын эмч 84 иргэнд үзлэг зөвлөгөө өгч Эрүүл мэндийн төв нь 4 төрлийн мэдээлэл сургалтанд 74 иргэнийг хамруулж, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, амьдралын зөв дадал хэвшил олгох сургалтыг зохион байгуулж ажиллалаа. Мөн урлаг соёлын арга хэмжээ, сумын иргэдийн дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, шилдэг оролцогчдыг урамшууллаа

    © 2015, Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ.