..бусад

Шинэ оны мэндчилгээ

         Эрхэм хүндэт нутгийн зон олон, ард иргэд та бүхэндээ айлчлан ирж буй 2017 оны мэндийг өөд өөдөн өргөн дэвшүүлье.

     Улиран одож буй хуучин он Баяннуурчууд бидний хувьд ололт амжилтаар дүүрэн он болж 2016 оны жилийн эцсийн байдлаар хүн ам 1924 болж өссөн дүнтэй байна.

      2016-2020 онд Баяннуур сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг зүгийг тодорхойлох сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж сумын ИТХ-ын II хуралдаанаар батлуулан хэрэгжүүлж эхэллээ.

       2017 ондоо сум орон нутгийн маань ажил үйлс амжилт бүтээлээр дүүрэн, айл өрх, гэр бүлийн амьдрал эрүүл энх, тэгш дүүрэн, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ИТХ-ЫН ДАРГА Б.БУМЧИН

    © 2015, Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ.