ЦОГТЫН ЦАГААН БАЙШИН

Цогт хунтайж гэж алдаршсан Түмэнхэн (1581–1637) нь Халхын язгууртан юм. Цогт Туул голын орчимд төвлөрч суудаг байсан. 1601 онд Халхын Цогт хун тайжийн үед байгуулсан энэхүү барилгын туурийг бяцхан товцог толгойн оройн дээр барьсан бөгөөд дуган хэлбэртэй, хятад дээврийн ваартай байжээ. Цогтын цагаан байшинг хуучин барилгын суурь дээр барьж хэрмийн доод хэсгийг чулуу өрж тэхий дундаас дээшийг тоосгоор шийджээ.

2022-10-17 17:08:40