Сумын төвөөс зүүн хойш 14 км-т Баян Улаан уулын зүүн хойно, Майхан уулын урд энгэрт, Туул голын баруун этгээдэд, Хэрмэн дэнжийн балгаснаас баруун урагш 8 км зайд оршино. Одоо хадгалагдаж буй өндөр нь 4,2 м, суурийн голч 50 м, уг булшны хэрэм нь 200 х 180 м. Уг булшнаас нийт 200 гаруй хойлгийн эд зүйлс илэрчээ. НТ 646-657 онд үйлдсэн хэмээн он цагийг тогтоосон байдаг.