ШАР ТАЛ, ХАНШАХАЙТ БАГУУДЫН ИНХ БОЛЛОО.


2023 оны 6 сарын 7-ны өдөр тус сумын Шар тал, ХанШахайт багийн Иргэдийн нийтийн хурал боллоо. 
Уг хуралд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга М.Жавзандолгор "Мал аж ахуйн талаар баримтлах бодлого" -ын талаар танилцуулга , Мал аж ахуйн хүрээлэнгийн багш нар Малын үүлдэр угсааны тухай, Бэлчээр ашиглалтын тухай сургалт тус тус зохион байгууллаа.  Мөн Шар тал, ХанШахайт багийн Засаг дарга нарын 2023 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлан, Орон нутгийн хөгжлийн сангийн тайлан, цахим санал авах тухай, Хайгуулын лицензийн тухай, өвөлжөөний эзэмшлийн тухай тус тус хэлэлцлээ.

2023-06-09 11:19:28