ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баяр-ын нээлтийн үйл ажиллагаанд Засаг дарга Л.Одончимэг хүүхэд багачууддаа зориулан мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Энэ өдөр Унадаг дугуйн уралдаан, Хэн сайн дуулах вэ?, Хэн сайн бүжиглэх вэ?, Цагираг эргүүлэх тэмцээн, уралдаанууд зохион байгуулагдаж байна. Мөн Алдарт эхийн одон, Дархан бэрийн шагналуудыг гардууллаа. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд гэр бүлийн үнэ цэнэ, үлгэр дуурайллыг иргэд, гэр бүлд таниулж, хүүхдийнхээ авьяас чадварыг хөгжүүлж буй 3 гэр бүлд болон Найз байя зургийн уралдаан, Одонтой ээж видео бичлэгийн уралдааны шагналыг тус тус гардууллаа. ХҮҮХЭД БҮХЭН ИНЭЭЖ БАЙГ

2023-06-05 14:34:54