2023 ОНД ШИНЭЭР ӨМЧЛҮҮЛЭХЭЭР ТУСГАГДСАН ГАЗРУУДАД ОЛГОЛТ ХИЙГДЛЭЭ.

Иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, газрын зөрчил арилгах, сумын 2023 онд шинээр өмчлүүлэхээр тусгагдсан газруудыг чирэгдэлгүй олгох зорилгоор сумын Засаг даргын баталсан удирдамжийн дагуу 2 сарын хугацаанд ажиллалаа.Хуулийн дагуу гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлөх эрхийн хүрээнд сумын хэмжээнд нийт 464 иргэн газраа өмчлөн авсан байна.Сүүлийн 3 жил буюу 2021 онд 12 иргэн, 2022 онд 11 иргэн газраа өмчилж авсан бол 2023 онд газраа өмчлөх хүсэлт гаргасан 102 иргэний өргөдөл ирснээс 67 иргэнд тус тус өмчлөлийн газрын олголт хийгдлээ.

Газар өмчлөлтэй холбоотой дараах зөрчлүүд байна:

- Өмчилж авсан газар дээрээ оршин суудаггүй 31 өрх, үүнээс 3-аас дээш жил болсон 21 өрх,

- Зөвшөөрөлгүй газрын хэмжээ өөрчилсөн 67 өрх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар буусан 13 өрх тус тус байна.

- Гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран өмчлөлтэй 21 өрхийн 18 -аас дээш насны 101 иргэн бүртгэлтэй байгаа бөгөөд хамтран өмчлөлөө гэр бүлийн нэг гишүүндээ шилжүүлсэн хэдий ч улсын бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг зөрчлүүд гарлаа.

Цаашид иргэд та бүхэн:

1. Өмчлөлийн гэрчилгээгээ гаргуулж авах

2. Дундын өмчлөлөө салгуулах

3. Худалдаж авсан болон өвлөж авсан газруудын нэр шилжүүлэх

4. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газруудад түрүүлж буухгүй байх

5. Зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээг өөрчлөхгүй байх

6. Өөрийн газрын талаарх мэдээллийг www.egazar.gov.mn цахим хуудаснаас авч, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа өгч байх шаардлагатай байна.

Тус сум газрын даамалгүй байгаа учир Булган аймгийн газрын албаны мэргэжилтэн Отгонжаргал сумын газрын даамлын ажлыг хариуцаж ажиллаж байгаа бөгөөд 99341818 дугаарт холбогдон асуудлаа шийдвэрлүүлж болно.

Мөн газар өмчлөлийн олголт хийгдсэн өрхүүд Улсын бүртгэгч Н.Бүрэндүүрэнд ирж өмчлөлийн гэрчилгээний материалаа бүрдүүлж өгнө үү.

2023-05-19 09:10:14