БАЯННУУРЫГ СЭРГЭЭХ АЖЛЫН ЗУРАГ ТӨСӨВ ХИЙГДЭНЭ.

Аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон "Баяннуур"-ыг сэргээх ажлын зураг төсвийн ажлыг хийхээр усны байгууламжийн зураг төсвийн мэргэшсэн "Жишиг проект " ХХК шалгарч, тус компаний захирал Ш.Даваажамц ирж, сумын Засаг дарга Л.Одончимэг, Засаг даргын орлогч Б.Агваан, ХанШахайт багийн Засаг дарга Д.Содномдорж нартай санал солилцлоо.
Сумын зүгээс Баяннуурыг сэргээхдээ Туул голын халиаг нуур тэжээх эх үүсвэр болгон ашиглахаар санал өглөө. 
Энэ нь "Улаан хэрэм"-ийн урд болон Цагаан нуур орчимд хөв цөөрөм байгуулж,  засмал замаар хоолойгоор гарган Баяннуурт хүргэх юм.
Зураг төсөв судалгаа хийгдсэний дараа Баяннуурыг сэргээх үндсэн ажлын хөрөнгө оруулалтыг улс, аймгийн төсөвт суулгаж байж ажлыг эхлүүлэх юм.

2023-05-03 15:04:35