ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023 оны 4 сарын 25-ны өдөр Хөдөө аж ахуйн сургалт зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Уг сургалт, зөвлөгөөнд ХААМСҮТ-ийн мэргэжлийн багш нарыг урьж, сургалт зохион байгуулж, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл 36 иргэн хамрагдлаа.  
Зөвлөгөөнд: 
1. Сумын Засаг дарга Л.Одончимэг "Аймгийн газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" танилцуулга
2. Засаг даргын орлогч Б.Агваан "Сумын газар тариалангийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ" танилцуулга
3. ХААМСҮТ-ийн багш Б.Золзаяа "Хамгаалагдсан хөрсний тариалалтын технологи" сургалт
4. ХААМСҮТ-ийн мэргэжлийн багш Ө.Баттуяа "Өвлийн нарлаг хүлэмж байгуулалтын технологи" сургалт
5. ХААМСҮТ-ийн сургалтын менежер С.Бямбахүү "ХААМСҮТ-ийн танилцуулга"-ыг тус тус танилцуулж,  зөвлөгөөнд оролцогчдын санал хүсэлтийг сонсож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.

2023-04-26 15:35:07