ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

 Тус суманд үр тариа, хадлан тэжээл, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг тогтвортой газар тариалан эрхлэхэд анхаарах, хөрс, үр сорт, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээ, эрүүл хүнс үйлдвэрлэх, хүнсний ногооны хэрэгцээг хангах мөн тэдний санал, хүсэлтийг сонсож, сумын бодлого, чиглэлд холбож ажиллах зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт Иргэний танимд Хөдөө аж ахуйн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулна. Газар тариалан эрхлэдэг аж ахуй нэгж, иргэдийг уг зөвлөгөөнд идэвхтэй хамрагдахыг урьж байна.

2023-04-18 10:29:34