СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын 2023 онд дотооддоо зохион байгуулах сургалтын төлөвлөгөөний дагуу 2023 оны 4 сарын 13-ны өдөр Архив, бичиг хэргийн ажилтан Б.Өнөрбуян Албан хэрэг хөтлөлтийн тухай ойлголт ба баримт бичигт тавигдах нийтлэг шаардлага сэдвээр сургалт зохион байгууллаа. Мөн Зөв дадал - Архигүй орчин дэд хөтөлбөрийн хүрээнд Архигүй орчин -Бидний ирээдүй аян зарласантай холбогдуулан Хууль, эрхзүй хариуцсан мэргэжилтэн Д.Өрнөхдэлгэр "Архины хор хөнөөл" сэдвийн хүрээнд сургалтыг тус тус зохион байгуулж, сургалтад ИТХ, ЗДТГ-ын 12 албан хаагч хамрагдлаа.

2023-04-13 16:20:29