Ерөнхий боловсролын сургуулийн Гал тогооны их завсарыг Орон нутгийн хөгжлийн 20 сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэлээ.

Тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн гал тогоо нь 2009 оноос хойш засварт ороогүй, агааржуулалт байхгүй, мөөгөнцөр үүсч, хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан. Сумын ИТХ-ын ээлжит XII-р хуралдааны 2023 оны 3 сарын 1-ний өдрийн XII/05 тогтоолын 1-р хавсралтыг үндэслэн ажлын даалгавар боловсруулж, Гал тогооны их засварын ажлыг сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 20 сая төгрөгийн санхүүжилтээр "Ган Алтан цаг" ххк гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж, эрүүл аюулгүй орчин бүрдүүлж хүлээлгэн өглөө.

2023-04-11 11:13:28