"НОМЫН ТЭМДЭГЛЭЛ ХЭРХЭН ХӨТЛӨХ ВЭ?" УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА.

"НОМЫН ТЭМДЭГЛЭЛ ХЭРХЭН ХӨТЛӨХ ВЭ?" УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА.

"Номын тэмдэглэл хэрхэн хөтлөх вэ?" уралдаанд амжилттай оролцож, уншсан номынхоо гол утга санаанд өөрийн бодлоо тусган эргэцүүлэл хийж, бүтээлчээр оролцсон сурагчдыг шалгарууллаа.

Тэргүүн байр: 9а ангийн сурагч Ү.Ичинхорлоо

Дэд байр: 7а ангийн сурагч О.Баттуяа

Гутгаар байр: 9а ангийн сурагч М.Отгон-Эрдэнэ

Тусгай байр: 7а ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ, Г.Янжинлхам нар тус тус шалгарлаа. Мөн ангийнхаа бүх сурагчдыг хамруулж, бүтээл хийсэн Б.Номин-Эрдэнэ багштай 5а ангийн хамт олонд Дурсамж хадгалуулав. Шагналыг ивээн тэтгэж, хүүхэд хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, өөрийн зохиосон "Дотоод аяллын хөтөч" ном болон Өөрийгөө хөгжүүлэх дэвтэр хандивласан Көүч, арт терапист, трейнер Pagmadulam Batsuren танд баярласан талархаснаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. Шагналыг Хууль, эрхзүй хариуцсан мэргэжилтэн Д.Өрнөхдэлгэр гардууллаа.

Засаг даргын Тамгын газар

2023-04-04 16:10:48