Өглөөний уулзалт зохион байгууллаа.

"Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-өөр Төрийн байгууллагын албан хаагчид болон иргэдийн төлөөлөлтэй "ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ" арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа. Уг үйл ажиллагаанд сумын Засаг дарга Л.Одончимэг Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, өнөөгийн байдлын талаар ярилцаж, тэдний санал хүсэлтийг сонслоо. Засаг даргын Тамгын газрын Хууль, эрхзүй хариуцсан мэргэжилтэн Д.Өрнөхдэлгэр "Манлайлал гэж юу?" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, мөн Эрүүл мэндийн төвийн Сургалтын арга зүйч Б.Оюунчимэг "Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудал" сэдвээр сургалтыг тус тус зохион байгууллаа.

2023-03-13 09:26:58