БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО.

Арвандолдугаар жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас Дашинчилэн сумын залуу бөх О.Шижирбаатар түрүүлж, сумын Заан А.Даваажаргал үзүүрлэж, Баяннуур сумын залуу бөх Б.Дашням, М.Эрдэнэ-Очир нар шөвгөрлөө. Мөн Өсвөрийн барилдаанд Б.Пүрэвжал түрүүлж, Б.Эрхэмбаяр үзүүрлэж, Б.Мөнхбаяр, Г.Энхсайхан нар шөвгөрлөө.

2023-02-17 11:24:43