"АЛТАН УНАГА"-НЫ ЭЗНЭЭР ШАР ТАЛ БАГИЙН МАЛЧИН ЖИГЖИД ОВОГТОЙ БАДАМ ШАЛГАРЛАА.

"АЛТАН УНАГА"-НЫ ЭЗНЭЭР ШАР ТАЛ БАГИЙН МАЛЧИН ЖИГЖИД ОВОГТОЙ БАДАМ ШАЛГАРЛАА.

Мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг түгээн дэлгэрүүлж, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн, төл малаа жил бүр улсын дунджаас дээгүүр бойжуулсан хөдөлмөрийн амжилтаараа ХХААХҮЯ, МҮОНРТв-ээс жил бүр хамтран тодруулдаг “Алтан Унага”-ны эзнээр Шар тал багийн малчин Жигжидийн Бадамын гэр бүл шагнагдлаа. Шагналыг УИХ-ын гишүүн, нутгийн зөвлөлийн тэргүүн Ц.Анандбазар гардууллаа.

2023-02-17 11:22:28