СУМЫН АВАРГУУДАА ШАЛГАРУУЛЖ, АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилдээ хөдөө аж ахуйн салбарт амжилт гаргасан аваргуудаа шагнаж урамшууллаа. Шагналыг Сумын Засаг дарга Л.Одончимэг, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батхуяг, ЗДТГ-ын дарга Д.Жигмэд нар гардууллаа.

1. "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр

- Сандаг овогтой Ганзориг

- Пунцаг овогтой Отгонбаяр

2. "СУМЫН САЙН МАЛЧИН ӨРХ"-өөр

- Баатар овогтой Ганчулуун

- Доржсүрэн овогтой Алтангэрэл

- Пүрэвдорж овогтой Нэргүй

3. "СУМЫН МЯНГАТ МАЛЧИН"-аар

- Дулам овогтой Баяраа

- Мягмар овогтой Пүрэвдорж

4. "СУМЫН АЛДАРТ УЯАЧ" -аар

- Аюушжав овогтой Баттулга

- Алтангэрэл овогтой Дондог

5. "УНААЧ ХҮҮХЭД"-ээр

- Чойжамц овогтой Олонбаяр

- Болдбаатар овогтой Амгаланбаатар нар тус тус шалгарлаа.

Мөн сар шинийн баяраар Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Жүдо, Тэшүүрийн тэмцээнд баг хамт олноороо амжилт үзүүлсэн Ё.Пүрэвдорж, М.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай баг хамт олонд Засаг даргын Тамгын газраас тус бүр 250.000 төгрөгний БАТЛАМЖ олголоо. Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийг зарим иргэдэд гардууллаа. Уг үйл ажиллагаанд Жанчивдэчүлэн хийдийн лам нар оролцож ном айлтгаж байна.

2023-02-17 11:18:42