Тэшүүрийн тэмцээнд амжилттай оролцлоо.

Монголын хүүхдийн спортын 7 дугаар их наадмын Өвлийн төрлийн "Гүйлтийн тэшүүр", "Цана"-ын Хөвсгөл аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Ё.Пүрэвдорж дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцлоо.

Үүнд:

6-8 нас: 2а ангийн сурагч С.Үлэмж-Итгэл Хүрэл медаль -2

9-10 нас эм: 4а ангийн сурагч Т.Амингоо Алтан медаль -2

9-10 нас эр: 5б ангийн сурагч С.Сод-Итгэл Мөнгөн медаль -1, Хүрэл медаль -1

11-12 нас эм :7б ангийн сурагч Г.Ганжигүүр Мөнгөн медаль

13-14 нас 9а ангийн сурагч Г.Гантигмаа Мөнгөн медаль -2

15-16 насны эр: Т.Тэмүүлэн Мөнгөн медаль -1

тус тус хүртлээ. Дасгалжуулагч Ё.Пүрэвдорж болон тэмцээнд амжилттай оролцсон бүх тамирчиддаа баяр хүргэж, сурлага, спортын өндөр амжилт хүсье.

2023-01-24 09:38:04