ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд, оюутан сурагчид болон сурган хүмүүжүүлэх эрхэм үйлст хүчин зүтгэж буй боловсролын салбарын нийт багш, ажилтан, албан хаагчид, хамт олон та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын халуун мэндийг дэвшүүлье.
Мэдлэгийн их мөрөнд тэмүүлэн орж буй сурагч бүрийн оюун ухаан гэрэлтэн бадарч, ирээдүйн зорилгодоо хүрэхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье. Эрдэм мэдлэгийн гэгээн үйлс тань улам дэлгэрч, шавь нар тань сурлагын өндөр амжилт гарган, нутаг орон, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байхын ерөөл өргөе.

2025-09-01 15:02:38