12-р ангиа төгсөж буй сурагчдын анхааралд

Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд орон нутагт нэн шаардлагатай хүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх зорилгоор гадаад хамтын ажиллагааг сайжруулж Бүгд Найрамдах Солонгос Улсын А-сан хотын Хусо Их сургуультай хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад байгаа билээ.

Хусо Их сургууль нь

Хүний нөөц.Инженерчлэл.Эрүүл мэнд.Нийгмийн ухаан.Урлаг.Спорт.AI зэрэг 67 ангийн түвшний 9 магистрын сургуультай улсдаа нэр хүндтэй сургууль юм.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг сурлага, олимпиад, урлаг, спортоор амжилт гарган төгсөж байгаа сурагчдаас сум тус бүр 1 сурагчийг сонгон шалгаруулж авах тул сонирхож буй сурагчид Засаг даргын Тамгын газарт өргөдөл өө өгнө үү.

Холбогдох утасны дугаар:99068716

2025-06-30 00:00:00