ХАЙР ТҮГЭЭЕ сарын аян

Сар шинийн баярыг тохиолдуулан “ХАЙР ТҮГЭЭЕ” Бууз сарын аян зохион байгуулж, төрийн байгууллагын албан хаагчид, иргэдээс нийт 2100 ширхэг бууз цугларч, орон нутгийнхаа дэмжлэг шаардлагатай нийт 7 өрхөд бууз болон хүнс, түлээ, ахуйн хэрэглэлийн тусламж үзүүллээ. Аянд нэгдсэн албан байгууллага, иргэддээ талархсанаа илэрхийлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

#Бусдын төлөө гэсэн сайн сайхан бүхэн

#буцахдаа бороо мэт шаагих болтугай...

2025-03-11 10:55:32