Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн АНХДУГААР хуралдаан хуралдаж, 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг батламжлан үнэмлэх, тэмдэг гардууллаа. ИТХ-ын даргаар гишүүдийн 100%-ийн саналаар Мягмар овогтой Доржпүрэв сонгогдлоо. Мөн сумын Засаг даргаар гишүүдийн 53,3%-ийн саналаар Бямбадорж овогтой Ёндон сонгогдож, тогтоолыг аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо.