ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

ОХУ-ын Эрхүү хотноо  "БАЙКАЛ ПРО-2024" жюүжицүгийн олон улсын тэмцээн 2024.08.23-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 
Тус сумын ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ КЛУБ-ын Мөнх-Очир Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай 20 тамирчин оролцож,  алтан медаль 7, мөнгөн медаль 8, хүрэл медаль 3-ийг хүртэж, бахдам сайхан амжилт үзүүллээ. Энэхүү тэмцээнд Засаг дарга Л.Одончимэг Засаг даргын нөөц хөрөнгөөс 1 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

2024-08-29 11:08:14