300 ШИРХЭГ МОД ТАРЬЛАА.

 

Тус суманд 2024 оны 05 сарын 16-ны өдөр БНСУ-ын "Ногоон дэлхий" ТББ-ийн захирал KIM DONG HEUN ирж, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх чиглэлээр сумын Засаг дарга Л.Одончимэгтэй санал солилцлоо.

Мөн "Баяннуур баян шугуй" нөхөрлөлийн 3-р талбайд 300 ширхэг модыг төрийн байгууллагын албан хаагчид болон сургуулийн сурагчидтай хамтран тарьж, хүлээлгэн өгөхийн зэрэгцээ ЕБС-ийн сургалтын албан хэрэгцээнд хичээлийн хэрэгсэл, хэрэглэгдэхүүн гардууллаа. ЗДТГ

2024-05-16 17:41:11