ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

 

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн 110 -р тойргийн депутатаар сонгогдон ажиллаж, 1992 оны шинэ Үндсэн хууль батлалцсан Дэлэг овогтой Доржид сумын ИТХ, ЗДТГ-аас хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батхуяг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, түүний ач холбогдлыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, "Үндсэн хууль" сэдвээр илтгэл тавьж, иргэд, төрийн албан хаагчдын дунд танин мэдэхүйн "АХА" тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд:

1-р байр Д.Гантөмөр, 2-р байр С.Цэрэндулам, 3-р байр Д.Отгонсувд нар тус тус эзэллээ. ИТХ-ын урилгыг хүлээн авч ирсэн Дэлэг овогтой Дорж танд болон танай гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ЗДТГ

2024-01-08 16:09:24