"СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023" АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, иргэдэд урлаг соёлын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулж буй "Соёлын сэргэлт-2023" аян тус суманд зохион байгуулагдлаа. Энэхүү аяны нээлтийн үйл ажиллагааг нээж Хүүхдийн төв номын сангийн эрхлэгч Л.Батболор, сумын Засаг дарга Л.Одончимэг нар үг хэллээ. Мөн аяны хүрээнд урлагийн тоглолт, хүүхэд залууст чиглэсэн  сургалт танин мэдэхүйн уралдаан тэмцээн, виртуал музей, зөөврийн номын сан ажиллалаа. Тэргүүний уншигч - Д.Нацагдорж тэмдэгтэн" шагналаар 9а ангийн сурагч Б.Баасандэмбэрэл, 4а ангийн сурагч Л.Тулга, Б.Одончимэг нар шалгарлаа. Мөн сумын Засаг дарга Л.Одончимэг "Оюунлаг ирээдүй" аяны хүрээнд сумын номын санд 60 гаруй ном хандивлалаа. 

2023-10-11 09:26:36