БНСУ-ЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧИЛЛАА.

Тус сум нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Сөүл хотын бүх дүүргүүд болон Жолланамду, Кангвон, Кёнсаннамду аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөгч нарыг хүлээн авч, уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтын зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад  хамтран ажиллахад чиглэж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

2023-07-20 15:42:31