1200 ШИРХЭГ МОД ТАРЬЛАА.

Тус сум нь БНСУ-тай гадаад хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны 6 сарын 8-ны өдөр ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль дээр хэрэгжүүлж байгаа БНСУ-ын Soon Chun Hyang University, Hanbat National University, Seoul National University of Science and Technology-тэй хамтарсан “Механик инженер” хөтөлбөрийн багш, оюутнуудтай хамтран мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд  ерөнхий боловсролын сургуулийн 8,9 дүгээр ангийн сурагчидтай хамтран засмал замын урд 1.4 га газарт 1200 ширхэг мод тарилаа.

2023-06-13 15:44:20