Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн мэдээлэл

 2024 онд 9 зээлдэгчийн 121 сая төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 2 зээлдэгч зээлээ бүрэн хааж, 29,1 сая төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн. Үлдэгдэлтэй 7 зээлдэгчийг чанараар ангилбал хэвийн 2, эргэлзээтэй 1, чанаргүй 4. 2025 оны 06 сарын 9 нд хоршоо хөгжүүлэх сангийн зээлийг 1 сарын хугацаатай зарласан. Уг хугацаанд 2 хоршоо материалаа хүргүүлж 1 хоршоо бичиг баримтын бүрдэл дутуу шалтгаанаар хасагдаж “Оюу мөр” хоршооны үхрийн байр барих, сүүний чиглэлийн үхэр худалдан авч, сүүний жижиг цех байгуулах төсөл шалгарч 74,000,000 төгрөгийн зээл олгогдсон байна.

2025-09-11 16:08:41