"ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ҮЗЛЭГ" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 

Тус суманд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр "Гамшгаас хамгаалах улсын үзлэг" зохион байгуулагдаж, Онцгой байдлын газрын дэд дарга , Бригадын генерал Б.Ууганбаяр, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж тэргүүтэй ажлын хэсэг ирж ажиллалаа.

Энэхүү улсын үзлэгийн үеэр "Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадвар" сэдвээр Онцгой байдлын газрын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр мэргэжлийн ангиуд болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагч, иргэдэд сургалт зохион байгууллаа. Сургалтад 90 гаруй албан хаагч, сурагч, иргэд хамрагдлаа.

2023-10-11 09:28:50