"СЭТГЭШГҮЙ ЧАНДМАНЬ" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр  "СЭТГЭШГҮЙ ЧАНДМАНЬ”арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг "Цогт тайжийн өргөө орд сан"-тай хамтран зохион байгуулж, арга хэмжээний хүрээнд яруу найргийн наадам, Уран бийрийн үзүүлбэр, үзэсгэлэн , урд сумдын "Шагайн тойром" шагайн харвааны тэмцээн тус тус боллоо.
Яруу найргийн наадамд:
 Тэргүүн байр: МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Болдсайхан
Дэд байр: МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Дамдиндорж
Гутгаар байр: МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Батцэнгэл С.Удвалын нэрэмжит шагналыг Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч  А.Лхагва, Цогт хунтайжийн нэрэмжит шагналыг МУСГЗ зохиолч Д.Жамьян нар тус тус хүртлээ.
 Шагайн харвааны тэмцээнд: 
Тэргүүн байр: Рашаант сумын "Сансар" баг
Дэд байр: Баяннуур сумын "Баян Улаан" баг
Гутгаар байр: Баяннуур сумын "Өлзийт" баг тус тус шалгарлаа.
 

2023-10-11 09:27:49