Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 24 тоот тогтоолыг үндэслэн ТОГТООХ НЬ:
Нэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 90 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Тавхай овогтой Энхжаргал, Гомбосүрэн овогтой Ганчимэг нарыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хүндэт шагнал “Жуух бичиг”-ээр шагнасугай.
Хоёр. Шагналын дагалдах мөнгөн урамшууллыг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 80 тоот тогтоолоор батлагдсан журмын 2-т заасны дагуу шийдвэрлэсүгэй.
ДАРГА Д.БАТСАЙХАН