..бусад

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль“-ийн  20.1.3  дахь заалт, мөн 2014 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас гарсан саналыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

 

Нэг.  Булган аймгийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн заагийг сурталчилан таниулаж, ойлгуулах мөн хилийн цэстэй холбоотой зөрчил, маргааныг судалж, хөдөө аж ахуйн газрын ашиглалт хамгаалалтыг зохицуулах ажлын хэсгийг  дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Ажлын хэсгийн дарга:       -Аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат

            Гишүүд          -Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Ганболд

-Хөгжлийн бодлогын хэлтсийн Газрын харилцаа, байгаль орчны бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Буманбаяр

-Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ч.Балдандорж

-Байгаль орчны газрын дарга А.Гантөмөр

-Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан

-Тухайн сумаас сонгогдсон аймаг, сумын ИТХурлын төлөөлөгч, БИНХурлын дарга,

-Тухайн сум, багийн Засаг дарга болон Тамгын газрын дарга

-Тухайн сумын газрын даамал

-Тухайн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч

-Тухайн сумын багийн иргэдийн төлөөлөл

 

                                                                                                                       

Нарийн бичиг:-ГХБХБГазрын Дэд дарга бөгөөд Газрын удирдлагын хэлтсийн дарга С.Наранбаатар

 

Хоёр. Аймгийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн заагийг сурталчилан таниулж, ойлгуулсөн мөн хилийн цэстэй холбоотой зөрчил, маргаан болон хөдөө аж ахуйн газрын ашиглалт хамгаалалтыг зохицуулах талаар гүйцэтгэсэн ажлын тайланг 11 дүгээр сарын 15-ны дотор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд  танилцуулж байхыг ажлын хэсгийн дарга  /Д.Эрдэнэбат/-д үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                   Д.БАТСАЙХАН

    © 2015, Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ.