..бусад

Төрийн шагналд уламжлах тухай

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.8 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь

1.Зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан “Булган-Хүрд” хоршооны жолооч Ням овогтой Батчулууныг “Гавьяат тээвэрчин” цолоор, ҮХААГ-ын улсын байцаагч Дагвадорж овогтой Баатар, Авто тээврийн үндэсний төвийн Булган салбарын дарга Налжирмаа овогтой Амгалан, Ахлах нягтлан бодогч Данзан овогтой Нансал, “Булган-АЗЗА” ТӨХК-ний замчин, механизмчин Болд овогтой Эрдэнэбат, Дашдэлэг овогтой Энхээ нарыг  “Алтан гадас” одонгоор, “Булган-АЗЗА” ТӨХК-ний механизмчин Тогтоол овогтой Цолмонбат, замчин, жолооч Мягмарсүрэн овогтой Сэргэлэнбаатар, Лхагважав овогтой Отгонсүрэн, Сийлэгмаа овогтой Батбилэг, Дандар овогтой Ишээ нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид уламжилсугай.

 

 

 

 ДАРГА                            Д.БАТСАЙХАН

    © 2015, Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ.