..бусад

Дахин дуудлага худалдаа зохион байгуулах тухай

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.3, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2000 оны 96 дугаар тогтоолын “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах журам”, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 154 дугаар тогтоолоор батлагдсан “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг дуудлагаар худалдах журам”-ыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

  1. Булган аймгийн Хялганат тосгоны ажлын албаны “Land Criuser” 80 маркийн 03-32 БУА дугаартай автомашины үнийг 69000000 /Зурган сая есөн зуун мянган/ төгрөгөөр  тогтоож дуудлага худалдаанд оруулсугай.

 

  1.  Дуудлага худалдааг 2014 оны 08 дугаар сарын 20 -ны өдрийн 11 цагт Аймгийн Засаг Даргын тамгын газрын хурлын танхимд явуулсугай.

 

  1. . Дуудлага худалдаанаас орох орлогыг 100 хувь аймгийн хөрөнгө борлуулсаны орлогын дансанд төвлөрүүлсүгэй.

 

    4. Дуудлага худалдааг зохих журмын дагуу зохион байгуулж явуулахыг Орон нутгийн өмчийн албаны дарга /Ц.Энхжаргал/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

                  ДАРГА                            Д.БАТСАЙХАН

    © 2015, Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ.