..бусад

Аймгийн "Шинэ хөдөө" төслийн ажлын хэсэг тус суманд ирж ажиллалаа.

Тус сум нь 1989 оноос 43 га-д том алим 50, давжаа алим 150, арнетик 200, тэс жимсгэнэ 1500, үхрийн нүд 5000, чацаргана 43000 бутыг тарьж нийт 23 жимсчин ажиллаж тухайн үед үхрийн нүд 300-500 бут, чацаргана 800 бутаас нийт 872 кг жимс хураан авч байсан түүхтэй.
2017 оноос УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэний санаачлагаар "Шинэ хөдөө" төслийн хүрээнд "Чацаргана" төслийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж тус суманд 10 өрхийг бүл болгон 10 га газарт 7450 ширхэг чацарганы суулгацыг тариалсан.
Харамсалтай нь байгалийн хүчин зүйл болон суулгацны чанар хүмүүсийн хариуцлагаас шалтгаалан ургаагүй байна. Тус талбайн хашаа 10.0 сая, худаг, усалгааны систем нь 23.3 сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгө оруулалт хийгдсэн.
Цаашид чацарганы чиглэлээр хамтран ажиллах нутгийн иргэд8 ААН-тэй ажиллах тул та бүхэн санал бодлоо хуваалцана уу.

    Зарлал мэдээлэл

    • 2021-04-21 08:39:27

    • 2021-04-21 08:39:08

    • 2021-04-21 08:38:45

    • 2021-04-21 08:38:26

    • бусад

    © 2015, Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ.