..бусад

Сумын Онцгой комиссын 12 дугаар хуралдаан боллоо.

Сумын Онцгой комисс 11 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж Covid-19 цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 5 асуудал хэлэлцэж шийдвэр гаргалаа.
1. Хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтын хувцас хэрэгсэл, бээлий, бензиний хэрэгцээг тодорхойлж шийдвэрлэх.
2. Улаанбаатар хот, өөр аймаг суманд хөл хорионд орсон иргэдийг XII/01-ний өдрөөс 10 хоногт багтаан буцаах шийдвэртэй холбогдуулан хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын хүн хүчний асуудлыг нэмэгдүүлэхэд төрийн албан хаагчдыг нэмж дайчлах.
3. Суманд Улаанбаатар хот, өөр аймаг сумаас ирэх иргэдийн судалгаанд тулгуурлан зураглал гаргаж, 14 хоног гэртээ тусгарлалтанд байхад хяналт тавих, тандалт судалгаа сайтар хийж ажиллах.
4. Сургуулийн дотуур байрыг "Ажиглалтын байр"-аар бэлтгэхэд бэлэн болгох.
5. Халдваргүйтгэлийн ажлыг зам дагуу хийж гүйцэтгэх ажлыг зохион байгуулах.

    © 2015, Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ.