Манай сумын Шар тал багийн малчин Ж.Хүрэлтогоо нь эх орныхоо дэлгэр сайхан нутагт эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн малч ухаан туршлагаараа манлайлан “АЙМГИЙН САЙН МАЛЧИН”-аар шалгарлаа. Сайн малчны шагналыг Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Батчулуун, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг, сумын Засаг дарга Б.Ёндон, Шар тал багийн Засаг дарга Б.Агваан нар гардуулан өглөө.