..бусад

Өлзийт багийн иргэдийн нийтийн хурлыг зохион байгууллаа.

Тус сумын Өлзийт багийн иргэдийн нийтийн хурлыг 1 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулж, 3 асуудал хэлэлцэж, хуралд 160 иргэн оролцлоо. Уг хурлаар сумын ИТХ, ЗДТГ, Цагдаагийн албаны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгснөөс гадна Өлзийт багийн иргэдийн нийтийн хурлын дарга эрүүл мэндийн шалтгаан, багийн Засаг дарга өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болсонтой холбогдуулан БИНХ-ын дарга, Багийн Засаг дарга нарыг сонгох асуудлыг тус тус хэлэлцлээ. БИНХ-ын даргад 5, Багийн Засаг даргад 6 иргэн өрсөлдөж, хуулийн дагуу олонхийн буюу 50 хувийн саналыг авч чадаагүй учир дахин санал хураалт зохион байгуулж, БИНХ-ын даргад Мөнхбаатарын Мөнгөнцэцэг 52.4 хувиар сонгогдлоо. Харин Багийн засаг даргад нэр дэвшигч Доржготовын Мягмарсүрэн 65.6 хувийн санал авч Багийн Засаг даргаар уламжлахаар БИНХ-ын тогтоол гарлаа.   

Өлзийт багийн Иргэдийн нийтийн хурлыг Тамгын газрын дарга Д.Жигмэд удирдав.

ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батхуяг 2017 оны ИТХ-ын үйл ажиллагааны тайлангаа иргэдэд тавьлаа.

БИНХ-ын даргад нэр дэвшигч иргэдийг танилцуулав.

Ц.Отгонсувд, М.Мөнгөнцэцэг, А.Эрдэнэцэцэг, М.Бямбажаргал, Б.Билэгт-Отгон нар өрсөлдөв.

Багийн Засаг дарга даргад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Багийн Засаг даргад Д.Мягмарсүрэн, О.Долгоржав, Д.Пүрэвсүрэн, Б.Баасансугар, Н.Булганхүү нар өрсөлдлөө.

    © 2015, Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ.