Сумын Засаг дарга ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй 1 дүгээр сарын 11-15-ны өдрийн хооронд удирдамжийн дагуу төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчдын санал хүсэлтийг сонсож, тэдэнтэй харилцан санал солилцох ажлыг зохион байгууллаа. Байгууллагуудад ажилласны дараа байгууллага тус бүрт цаашид анхаарах асуудал, ажил сайжруулах чиглэлээр 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл албан бичгээр хугацаатай үүрэг чиглэл өглөө.
Дэлгэрэнгүй ..Хүн ам, мал тооллогын 2020 оны ажлын хэсгийн хурал 2021.01.19-ний өдөр хуралдаж, чиглэл тус бүрээр ажлаа танилцуулж, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэн ажлаа дүгнэлээ. Сумын ажлын хэсэг хөдөө 4, төвд 3 чиглэлд нийт 22 төрийн албан хаагч ажиллаж хүн ам, мал тооллого, бусад суурь судалгаануудыг гаргаж ажилласан. Уг ажлын хүрээнд хөдөө, төвийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс хүн амын судалгаа, мал тооллогын А дансны бүртгэлийг хийж, ажилдаа хариуцлагатай сайн ажилласан 4 төрийн албан хаагчдыг шагнаж урамшууллаа.
Дэлгэрэнгүй ..Монгол төрийн Ерөнхий сайдаар хоёронтоо томилогдон ажиллаж байсан мэргэн сайд А.Амарын алдрыг мөнхжүүлэх өдрийг Булган аймаг байгуулагдсан 1 дүгээр сарын 15-ны өдөр болгосонтой холбогдуулан "Амар сайд ба Булган аймаг" илтгэлийг сумын Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулийн 40 багш, ажилчдад танилцуулж ажиллалаа.
Дэлгэрэнгүй ..Онцгой нөхцөл байдлын үед эрсдэлт нөхцөлд байгаа айл өрхүүдээс түлээ, нүүрсний судалгаа авч, ажлын хэсэг тухайн айлуудын нөхцөл байдалтай танилцан Засаг даргын нөөц сангаас 240.000 төгрөгөөр 11 өрхөд түлээ, нүүрсний дэмжлэг үзүүллээ. Уг дэмжлэг үзүүлсэн өрхөд 9 хүүхэд, 17 насанд хүрсэн иргэн, 3 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 7 ахмад настан хамрагдаж байна.
Дэлгэрэнгүй ..Шар тал багийн ИНХ-ыг 9 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд Баян-Улаан, Молцог Хар нүдэн, Урд нуруу 3 чиглэлд зохион байгуулж 105 малчин өрхийг хамрууллаа. Багийн хурлаар Багийн Засаг даргын 2020 оны ажлын тайлан, Отор нүүдэл, өвөлжилт хаваржилтийн бэлтгэл хангах, малчидтай гэрээ байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Мөн багийн ИНХ-аас бэлчээр хамгаалах тухай шийдвэрийг хэлэлцэж баталлаа.
Дэлгэрэнгүй ..