Хуудас:  1  ( 3 мэдээ )
Тус сумын хэмжээнд "Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх" тусгай зөвшөөрөлтэй 8 ААН-тэй ИТХ, Засаг дарга, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч нар 1 дүгээр сарын 29-ний өдөр "Хамтран ажиллах түншлэлийн гэрээ" байгууллаа. Гэрээгээр ИТХ, Засаг дарга, цагдаагийн байгууллага, ААН хуулийн этгээдийн хүлээх үүргийг тодорхой заалтуудаар тусгаж, ИТХ, Засаг даргын зөвлөлийн хамтарсан хурлаар гарсан 2021.02.01-ний өдрөөс эхлэн 7 хоног бүрийн 5 дахь өдрийг "Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхгүй байх" өдөртэй болсныг гэрээнд тусгаж өгсөн байна.
Сумын ГХУССЗ
Дэлгэрэнгүй ..

Тус сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ, ЗДТГ, аймгийн Цагдаагийн газартай хамтран 11 дүгээр сарын 13-ны өдөр ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдад болон Өлзийт, Шар тал багийн иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийн арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийт 176 иргэн оролцож, тэдний дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулж 6 азтан шалгарууллаа. Арга хэмжээний зардлыг сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлаас 300.0 мян.төгрөг зарцуулж ажиллалаа.

 
Дэлгэрэнгүй ..

Сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж 2019 онд хэрэгжүүлэн ажиллах ажлын төлөвлөгөөг хэлэлцэж 14 ажил зохион байгуулахаар баталлаа. 

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1  ( 3 мэдээ )

Зарлал мэдээлэл

  • 2021-04-21 08:39:27

  • 2021-04-21 08:39:08

  • 2021-04-21 08:38:45

  • 2021-04-21 08:38:26

  • бусад

© 2015, Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ.