Хуудас:  1   2  ( 11 мэдээ )

Сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төв, Эмэгтэйчүүдийн холбоо хамтран Эх үрсийн баярын хүндэтгэлийн тоглолт, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. "Алдарт эх-I" одон 2, "Алдарт эх-II" одон 10 ээж, "Дархан бэр" одон 5 ээжүүдийн шагналыг сумын ИТХ-ын дарга Б.Бумчин, Засаг дарга Б.Ёндон нар гардуулан өглөө. Мөн "Манлайлагч эмэгтэй"-Л.Тунгалаг, "Уран гарт эмэгтэй" - Б.Цэрмаа, "Ажилсаг эмэгтэй" - Д.Чанцалдулам, "Соёлч эзэгтэй" - Сүрэнхүү, "Шилдэгийн шилдэг эмэгтэй"-ээр Б.Юмжирдулам нарыг шалгаруулж шагнаж урамшууллаа.

Дэлгэрэнгүй ..

Анхдагчийн өлгий Булган хангай нутгийнхаа түүхт 80 жилийн ойд зориулан сумын хэмжээнд хандивын арга хэмжээг өрнүүлэн ажиллаж байгаа билээ. Уг арга хэмжээний нэг хэсэг болох хандивын тоглолтыг 4 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулж залуу уран сайханчид оролцлоо. 

Дэлгэрэнгүй ..

Сумын Соёлын төвөөс "Яг түүн шиг" тэмцээнийг 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж ЕБС, Цэцэрлэгийн хамт олон оролцож 8 төрлөөр өсөлдлөө.

Дэлгэрэнгүй ..

Соёлын төвийн дээврийн зардлыг аймгийн Боловсрол соёлын газраас 13.0, Орон нутгийн хөгжлийн сангаас 2.0 нийт 15.0 сая.төгрөгийн төсвийг шийдвэрлүүлж, орон нутгийн болон соёлын төвийн ажилчдын бүлээр дээврийн болон гадна засварын ажлыг 7 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 20-ны хооронд хийж гүйцэтгэлээ.

Дэлгэрэнгүй ..

Соёлын төвийн барилгын дээврийг засварлахад сумын авъяаслаг уран сайханчид "Гэрэл мэт гэгээ" хандивын тоглолтыг санаачлан 5 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулж хувь нэмрээ орууллаа. 

Дэлгэрэнгүй ..

Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан "Хуарангийн шөнө" хүндэтгэлийн тоглолтыг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй ..

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сумын хэмжээнд үдшийн цэнгүүн зохион байгуулж, "Чанга шивнээ", "Сонирхолтой бүжиг" тэмцээнүүдийг зохион байгуулснаас гадна 1 азтанг шалгарууллаа.

Дэлгэрэнгүй ..

Малчдад туслах сайн санааны аяны хүрээнд "Малчин түмэндээ тусалцгаая" хандивын тоглолтыг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй ..

Соёлын төвийн бүжгийн багш Л.Цэрэнчимэд ЕБС-ийн 6-9 ангийн суралцагчдад "Хүмүүн төрөлхтөн", "Задгаа цагаан" бүжгүүдээр сургалт хийлээ.

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2  ( 11 мэдээ )

© 2015, Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ.