Хуудас:  1   2  ( 20 мэдээ )

Эх үрсийн баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Бяцхан мисс, жентелмэн-2018" тэмцээнийг 5 дугаар сарын 30-ны өдөр цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд зохион явууллаа. "Бяцхан жентелмэн"-ээр Тэргүүн байр - Б.Тэмүүлэн, Дэд байр Бишрэлт, Гутгаар байр О.Цэлмэг, "Бяцхан мисс"-ээр Тэргүүн байр Б.Амарзаяа, дэд байр Энхцэлмүүн, гутгаар байр Д.Тэргэл нарыг тус тус шалгаруулж, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа. Энэ удаагийн тэмцээнийг Од жимсгэнэ, Буман тэмээт аж ахуй нэгжүүд ивээн тэтгэж хамтран ажиллалаа.

 
Дэлгэрэнгүй ..

Тус сумын "Моносхон" цэцэрлэгийн багш, сурагчид 2017-2018 оны хичээлийн жилийн тайлангаа 5 сарын 25-ны өдөр эцэг эх, ах эгч нартаа 32 номер /дуу, шүлэг, бүжиг/ толилууллаа. Мөн бэлтгэл бүлгээ төгсч буй хүүхдүүдэд батламж гардуулснаас гадна шилдэг сурагчдыг шалгаруулж шагнаж урамшууллаа.

Дэлгэрэнгүй ..

Хүүхдийн ой тогтоолтыг сайжруулж, уран унших чадварыг хөгжүүлэх зорилгоор "Уран жиргээ" шүлгийн уралдааныг 2018-03-21-нд "Дунд" бүлгийн хүүхдүүдийн дунд зохион явууллаа. Уралдаанд нийт 21 хүүхэд оролцож эхний 4 байрыг шалгаруулж өргөмжлөл гарын бэлгээр шагнаж урамшууллаа.

Дэлгэрэнгүй ..

Хүүхдийн авхаалж, ур чадвар, хөдөлгөөнийг сайжруулах багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2018-03-20-нд "Бага" бүлгийн дунд "Бид чадна" хөгжөөнт тэмцээнийг зохион явууллаа. 1, 2-р дугаар байрыг шалгаруулан өргөмжлөл гарын бэлэг гардуулж, оролцсон болон дэмжсэн бүх хүүхдүүдийг шагнаж урамшууллаа.

Дэлгэрэнгүй ..

Монгол өв соёлыг эзэмшүүлэн таниулахаар 3 сарын 16-ны өдөр цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгүүдийн дунд "Дөрвөн бэрх" тэмцээн зохион байгуулж нийт 50 гаруй хүүхэд оролцож, монгол дээл хувцсаа өмсөж Монгол ардын оньсого таавар, Монгол ардын үлгэр, морь уралдуулах, дөрвөн бэрх орхих гэсэн дөрвөн төрөлд дөрвөн баг болон өрсөлдөж 2 байр шалгарууллаа.

Дэлгэрэнгүй ..

Сумын Моносхон цэцэрлэг зуны гэр цэцэрлэгээ хөдөөгийн багийн 2 чиглэлд 6 дугаар сарын 05-ны өдрөөс 6 дугаар сарын 25-ны хооронд ажиллуулж 2-6 настай хөдөө багийн хүүхдүүдэд СӨБ-ийг эзэмшүүлж байна.

Дэлгэрэнгүй ..

Тус сумын Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Бяцхан мисс, жентелмен" шалгаруулах тэмцээн 5 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдлаа. "Бяцхан мисс"-ээр тэргүүн байр Б.Анужин, дэд байр Л.Маргад, гутгаар байр Ч.Номундарь, "Бяцхан жентелмен"-ээр тэргүүн байр Ч.Чинзориг, дэд байр Мөнхтөр, гутгаар байр Б.Тэмүүлэн нар шалгарлаа. Уг тэмцээнийг 5 дахь жилдээ "Олон тамир" ЗБН-ийн эрхлэгч Б.Уртнасан ивээн тэтгэж хамтран ажиллалаа.

Дэлгэрэнгүй ..

Тус сумын "Моносхон" цэцэрлэгийн хүүхдүүд 2016-2017 оны хичээлийн жилд сурсан мэдснээ эцэг, эх, багш нартаа толиулж, тайлан тоглолтоо 5 дугаар сарын 12-ны өдөр хийлээ. Ангийн шилдэг хүүхдүүд болон идэвхи зүтгэлтэй эцэг эхчүүдийг шалгаруулж шагналаа.

Дэлгэрэнгүй ..

Моносхон цэцэрлэгийн дунд бүлгийн хүүхдүүдийн дунд "АХА" тэмцээнийг зохион явууллаа. Тэмцээнд 1-р байранд Э.Зуунчулуун, 2-р байранд Т.Туяа, 3-р байранд Б.Лхамянжин нар орлоо. Тэмцээнийг бүлгийн багш Н.Оюунчимэг ивээн тэтгэлээ.

Дэлгэрэнгүй ..

Аймгийн "Уран жиргээ" наадамд манай сумын "Моносхон" цэцэрлэгийн ахлах бүлгийн сурагч Ч.Номундарь амжилттай оролцож 2-р байранд орж мөнгөн медаль хүртлээ.

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2  ( 20 мэдээ )

© 2015, Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ.