..бусад

Манай сумын Эрүүл мэндийн төвд Магадлан итгэмжлэлийн үнэлгээ хийлээ

Булган аймгийн хэмжээнд 17 эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмлэлийн үнэлгээ хийхээр 6 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 1 дүгээр сарын 18-ны хугацаанд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Магадлан итгэмжлэлд орох Эрүүл мэндийн байгууллагуудын нэг манай ЭМТ нь ЭМЯ-ны тусгай шалгуур үзүүлэлтийн дагуу ил тод нээлттэйгээр байгууллага өөрсдийгөө үнэлэж ЭМЯ-д хүргүүлснээр шинжээчдийн баг ирж газар дээр нь шалгадаг журамтай. Журмын дагуу манай суманд 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг 1 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд ирж ажиллалаа. ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар удирдуулсан магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн хуралд шинжээчдын баг шалгасан ажлаа танилцуулснаар шийдвэр албан ёсоор гарах юм байна. 

    © 2015, Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ.