Хуудас:  1   2   3  ( 26 мэдээ )

Сумын Эрүүл мэндийн төвөөс Осол гэмтлээс сэргийлэх нэрэмжит сарын хүрээнд "Хөдөлгөөн эрүүл мэнд" уриатай Цасны баярыг 1 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Цасны баярын хүрээнд буухиа, цасны сумо, олс таталт, мөсний шагай гэсэн 4 төрлийн тэмцээнийг зохион байгуулж 8 багийн 48 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролсноос Шар тал баг 1-р байр, ЕБС 2-р байр, Өлзийт баг 3-р байр тус тус эзэллээ.

 
Дэлгэрэнгүй ..

Сумын Эрүүл мэндийн төвөөс 6 дугаар сарын 26-ны өдөр "Идэвхитэй хөдөлгөөн-Эрүүл мэнд" арга хэмжээг нуурын хөвөөнд зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд 5 төрлийн хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж 6 баг оролцсноос ЗДТГ 1-р байр, ЭМТ 2-р байр, Залуучуудын холбоо 3-р байр тус тус эзэлж шагнаж урамшууллаа. Мөн Сувилахуйн нийгэмлэгээс Эрүүл мэндийн төвд сувилагчаар ажиллаж өндөр настны тэтгэвэртээ гарсан Д.Сүх-Очирыг "Хүндэт жуух бичиг"-ээр шагнасныг гардуулан өглөө.

Дэлгэрэнгүй ..

"Хавдаргүй-Булган 2" хөтөлбөрийн үйл ажиллагаа манай суманд 2018.05.05-ны өдөр зохион байгуулж, "Булган нэг үе" ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэ-Булган, Сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Жигмэд, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Үүрийнтуяа нар нээж үг хэллээ. Уг арга хэмжээнд сумын иргэд идэвхитэй хамрагдаж, 10-аас дээш насны 349 иргэнийг ходоодны хорт хавдрын үндсэн шалтгаан болох хеликобактерийн лаборатори шинжилгээнд хамрууллаа. Мөн дотрын эмч 84 иргэнд үзлэг зөвлөгөө өгч Эрүүл мэндийн төв нь 4 төрлийн мэдээлэл сургалтанд 74 иргэнийг хамруулж, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, амьдралын зөв дадал хэвшил олгох сургалтыг зохион байгуулж ажиллалаа. Мөн урлаг соёлын арга хэмжээ, сумын иргэдийн дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, шилдэг оролцогчдыг урамшууллаа

Дэлгэрэнгүй ..

“Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн төвөөс 2018 оны 4 сарын 16-18-ны өдрүүдэд ажлын байранд нь урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа. Үзлэгт нийт 6 байгууллагын 68 албан хаагч дотрын эмчийн үзлэг эхо, эмэгтэйчүүд, нүд, шүд, чих хамар хоолой, зүрхний цахилгаан бичлэг, лаборатори шинжилгээнд хамрагдлаа.

Дэлгэрэнгүй ..

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн 2 дахь шатны үзлэгийн нээлт сумын Соёлын төвд 4 дүгээр 4-ний өдөр зохион байгуулагдлаа. Нээлтийн үеэр 15-49 насны 70 гаруй иргэд элэгний В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдлаа.

Дэлгэрэнгүй ..

Зорилтот бүлгийн иргэдэд эрүүл зан үйл төлөвшүүлэх ажлын удирдамжийн дагуу 3 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд сумын Эрүүл мэндийн төв урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа. Үзлэгт 15 өрхийн 30 иргэнийг хамрууллаа. Үүнээс дотрын эмчийн үзлэг эход 15 өрхийн 30 хүн, хүүхдийн эмчийн үзлэгт 15 өрхийн 10 хүүхэд, эмэгтэйчүүдийн үзлэгт 7 хүн, лаборатори шинжилгээнд 11 хүн, элэгний В,С шинжилгээнд 6, шээсний ерөнхий шинжилгээнд 7, цусны ерөнхий шинжилгээнд 2 хүн тус тус хамрагдсан байна.

Дэлгэрэнгүй ..

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн төвөөс 3 дугаар сарын 13-ны өдөр 5 албан байгууллага, 13-н аж ахуй нэгжид ариутгал халдваргүйтгэл хийх зааварчилгаа зөвлөмж өглөө.

Дэлгэрэнгүй ..

“Миний гэр аюулгүй орчин” аяны хүрээнд Эрүүл мэндийн төвийн эмч нар 3 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын сургуулийн 1-9-р ангийн 250 суралцагчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.

Дэлгэрэнгүй ..

Баяннуур сумын Эрүүл мэндийн төв нь 2018 оны 02 дугаар сараас эхлэн долоо хоног бүр сумын ахмадуудад эрүүл мэндийн үйлчилгээг гэрээр олгож эхэллээ. “Миний гэр аюулгүй орчин” аяны хүрээнд Ахуйн ослоос сэргийлэх зөвлөмжийг 15 өрхөд тарааж, мэдээлэл өгснөөс гадна дотуур байрны 51-н сурагчдад томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт явууллаа.

Дэлгэрэнгүй ..

Булган аймгийн хэмжээнд 17 эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмлэлийн үнэлгээ хийхээр 6 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 1 дүгээр сарын 18-ны хугацаанд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Магадлан итгэмжлэлд орох Эрүүл мэндийн байгууллагуудын нэг манай ЭМТ нь ЭМЯ-ны тусгай шалгуур үзүүлэлтийн дагуу ил тод нээлттэйгээр байгууллага өөрсдийгөө үнэлэж ЭМЯ-д хүргүүлснээр шинжээчдийн баг ирж газар дээр нь шалгадаг журамтай. Журмын дагуу манай суманд 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг 1 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд ирж ажиллалаа. ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар удирдуулсан магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн хуралд шинжээчдын баг шалгасан ажлаа танилцуулснаар шийдвэр албан ёсоор гарах юм байна. 

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3  ( 26 мэдээ )

© 2015, Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ.