Хуудас:  1   2   3   4  ( 32 мэдээ )

Ерөнхий боловсролын сургуулийн спортын хамтлагаас төрийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, волейболын спортыг сурталчлах зорилгоор төрийн албан хаагчдын дунд "Байгууллагын аварга" шалгаруулах волейболын тэмцээнийг 4 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулж, 8 багийн баг тамирчид өрсөлдөж, ЗДТГ-ын баг 1-р байр, ЕБС-ийн баг 2-р байр, Цэцэрлэгийн баг 3-р байр тус тус эзэллээ.

 
Дэлгэрэнгүй ..

Манай сумын Ерөнхий боловсролын сургууль "Ном хөтөлбөр”-ийн хүрээнд “Өглөөний уншлага”-ыг сургуулийн номын санч Н.Отгонтуяа суралцагч болон анги бүлгүүдэд өглөө бүр хийж хэвшсэн. 3-р сарын уншлагыг “Монгол ёс заншил, өв уламжлал, түүх соёл”-ын сэдвээр хийж түүнийгээ хүүхэд багачуудад амьдрал ахуйдаа дадал хэвшил болгох зорилгоор уншсан сэдвийн дагуу 3-р сарын 22-ны өдөр ахлах бүлгийн сурагчдын дунд “Алтан хонх” танин мэдэхүйн уралдаан тэмцээнийг зохион явуулахад оролцогч хүүхэд бүр үндэсний хувцасаараа гоёсон нь онцлог байлаа. 

Дэлгэрэнгүй ..

Ерөнхий боловсролын сургуулийн Бага ангийн заах аргын нэгдлийн нэрэмжит аяныг 2018 оны 3-р сарын 1-ээс 4-р сарын 01-ийг хүртэл 1 сарын хугацаанд зохион байгууллаа. Тус аяны хүрээнд “Дэвтэр бол сурагчийн толь” сэдэвт уралдааныг 1-9 дүгээр ангийн сурагчдын дунд зохион явуулж дунд, бага бүлгүүдээс тус тус 1 анги, анги тус бүрээс тэргүүний 1 суралцагчдыг шалгаруулж шагнаж урамшууллаа. 

Дэлгэрэнгүй ..

“Боловсрол хөгжил төсөл”-д манай сургууль хамрагдаж Монгол ВИ.И.ТИ.НЕТ ТББ-ЫН сургагч багш нар сургуулийн багш ажилчид, суралцагчдын дунд төслийн дагуу сургалтыг 2 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Цаашид манай сумын ЕБС-ийн суралцагчдад амьдрах ухаан, гар урлал, англи хэл, комьпютер, малчид, ард иргэд албан хаагчдад зан чанар, харилцаа, ёс зүйн чиглэлээр 3 жил үргэжлэн сургалт зохион явагдах юм байна. 

Дэлгэрэнгүй ..

Ерөнхий боловсролын сургуулиас нийт багш, ажилчин албан хаагчид, суралцагчдын дунд  үндэсний хувцасаараа гоёж, түүнийгээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Дээлтэй Монгол-2018” уралдааныг 2 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Хамгийн олон үндэсний хувцастай анги хамт олон, хамгийн шилдэг  үндэсний хувцастай хос, хамгийн олон сонин ёс заншил сурч мэдсэн хүүхэд зэргийг шалгаруулж шагнаж урамшууллаа. Хамгийн олон үндэсний хувцастай хамт олноор А.Алтанцэцэг багштай 2 а анги, шилдэг үндэсний хувцастай хосоор З.Ариунцэцэг багштай 7а ангийн суралцагч Н.Маралмаа, М.Лувсанжамбаа, олон ёс заншил сурч мэдсэн хүүхдээр Г.Мөнхдэлгэр багштай ангийн суралцагч Б.Ичинхорлоо шалгарлаа

Дэлгэрэнгүй ..

Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны засварын ажлыг 2017 оны 5 дугаар сард эхлүүлж, төгсөгчдийн хандив 4.8, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 4.0, төсвийн зохицуулалт 23.8 нийт 32.6 сая.төгрөгийн санхүүжилтээр хийж дуусган 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг хийж, сумын удирдлагууд болон ЕБС-ийн багш, суралцагчид, эцэг эхчүүд оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаанд зориулан сургуулийн суралцагчдын эцэг, эхчүүдийн дунд волейболын тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд 1-9-р ангийн 11 багийн тамирчид оролцсноос 1-р байрыг 4а анги, 2-р байрыг 2а анги, 3-р байрыг 7а ангийн эцэг эхчүүдийн баг тус тус эзэлж, Тэгш тоглогч, Шилдэг холбогч, Шилдэг довтлогч нарыг шалгарууллаа. Тус сургуулийн анхны төгсөгчдөөс 2 волейболын бөмбөгийг спорт заалны нээлтэнд зориулан хандивлалаа. 

Дэлгэрэнгүй ..

Ерөнхий боловсролын сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. 

Дэлгэрэнгүй ..

Тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагчид 2016-2017 оны хичээлийн жилийн тайлангаа 5 дугаар сарын 26-ны өдөр эцэг, эх, багш, суралцагчиддаа танилцууллаа. Багш бүр хүүхдийг хэрхэн хөгжүүлүүлж хүүхдүүдийг хамруулж байгаагаас гадна хүүхэд бүр өөрсдийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан нь онцлох ажил байлаа. 

Дэлгэрэнгүй ..

Дэлхийн болон Монголын гэр бүлийн өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын захирамжаар жил бүр аймгийн шилдэг 9 гэр бүл шалгаруулдаг уламжлалын дагуу 2017 оны шилдэг гэр бүлүүд шалгаруулах 9 номинацийн нэг "Авъяаслаг гэр бүл"-ээр манай сумын Ц.Цэнгэлийн гэр бүл шалгарлаа

Дэлгэрэнгүй ..

Тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн Д.Цагаансувд багштай 34 дэх төгсөлтийн "Хонхны баяр"-ын үйл ажиллагааг 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, сургуулийн болон ангийн шилдэг суралцагчдыг шалгаруулж шагнаж урамшууллаа. 

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3   4  ( 32 мэдээ )

© 2015, Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ.